Улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутгуудад 2019-2020 онд зүй бусаар хорогдсон мал, амьтны сэг зэмийг цэвэрлэх, малын хашаа хороо, хонд бууц, өвөлжөө хаваржаа, худаг, уст цэгийг ариутгах ажлыг отрын бүс нутгийг хариуцсан мэргэжилтнүүд батлагдсан удирдамжийн дагуу, аймгуудын сумдын засаг даргын тамгын газар, мал эмнэлгийн тасаг, мал отроор өвөлжүүлсэн малчдыг хамруулан 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 05 дугаар сарын 08-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэсэн.
Аймаг дундын отрын бүс нутгуудад малын сэг зэм устган, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулах ажил гүйцэтгэх” МЭЕГ/2020/03-15 тоот гэрээт ажлын хүрээнд аймаг дундын 7 отрын бүс нутагт байсан 1527 гаруй мал амьтны сэг зэмийг тодорхой цэгт төвлөрүүлэн, мал эмнэлгийн заавар зөвлөмжийн дагуу устгаж, ариутгав.
Мал амьтны сэг зэм устгал, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг тухайн сумын Засаг даргын тамгын газар, аймгийн мал эмнэлгийн газар, сумдын мал эмнэлгийн тасгуудтай хамтран улсын тусгай хэрэгцээний 7 отрын бүс нутаг, 15 сумын нутгийг хамруулан хийж гүйцэтгэлээ.
Дээрх ажилд гэрээгээр ажилласан орон нутгийн иргэдээс гадна Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны отрын бүс хариуцсан мэргэжилтнүүд, аймаг, сумдын мал эмнэлгийн ажилтнууд оролцон нийт 62 хүн ажилласан.
Ариутгал халдваргүйтгэлийн ажлыг хийж гүйцэтгэхдээ хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг бүрэн хангаж мал эмнэлгийн заавар зөвлөмжийн дагуу ажилласан.
Аймаг дундын отрын бүс
Бидэнтэй нэгдэх