ШУУД ГЭРЭЭ БАЙГУУЛАХ СОНГОН
ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
Тендер шалгаруулалтын нэр:
Аймаг дундын отрын бүс нутгуудад малын тэжээл нийлүүлэх аж ахуйн нэгжтэй шууд гэрээ байгуулах сонгон шалгаруулалт
Тендер шалгаруулалтын дугаар:
АДОБАЗ/2020/01-ЗГНС
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нь эрх бүхий тендерт оролцогчдоос Аймаг дундын отрын бүс нутгуудад малын тэжээл нийлүүлэх аж ахуйн нэгжтэй шууд гэрээ байгуулах сонгон шалгаруулалтад оролцох санал ирүүлэхийг урьж байна.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна. Үнийн саналын баримт бичигт төсөв, техникийн тодорхойлолт, тавих шаардлагыг хавсаргасан болно.
Энэ урилгад заагдаагүй бусад нөхцөлийг тендерийн баримт бичигт тусгасан болно.
Саналыг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 10 цаг 00 минут-аас өмнө Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Ажилчдын гудамж, Хөдөө аж ахуйн дэмжих сангийн II байр 112 тоот өрөөнд тендерийн техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл, шаардлагын дагуу саналыг ирүүлнэ.
Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Захиалагчийн хаяг:
Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Ажилчдын гудамж, Хөдөө аж ахуйн дэмжих сангийн II байр 112 тоот утас 77262638, 99926809
Аймаг дундын отрын бүс
Бидэнтэй нэгдэх