Улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутагруу мал орох маршрут





Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 221 дүгээр тогтоол, Монгол Улсын Шадар сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 01 тоот хамтарсан албан даалгаварт тусгагдсан ажлыг хэрэгжүүлэх зорилгоор тус захиргаа нь Улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутгуудад 2021-2022 онд өвөлжих малчин өрх, малын тоог тогтоох орон тооны бус зөвлөлийн хурлыг 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хооронд зохион байгуулан ажиллаж дуусгасан болно.

Харин Булган аймгийн Чилэнгийн аймаг дундын отрын бүс нутаг, Дорнод аймгийн Чойбалсангийн аймаг дундын отрын бүс нутгуудад 2021-2022 онд мал өвөлжүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн.

Үүний дагуу Улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутгуудад давхардсан тоогоор 13 аймаг 1 дүүргийн 27 сумын 507 өрхийн хонин толгойд шилжүүлснээр 447405 толгой малыг өвөлжүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Уг шийдвэрийн дагуу аймаг дундын отрын бүс нутагт өвөлжих малчин өрх, малын тооны дэлгэрэнгүй судалгааг гаргаж, отрын бүс нутгуудад отроор орох маршрутыг боловсруулан Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны даргын 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А-39 тоот тушаалаар батлуулав.

SeDXQD2ggc934Ue.jpg
kHJbtspKXlep89k.jpg
YOvkwSZidd6s1I2.jpg
jEa3eDIYPW65bOq.jpg
ewi0qgHJFE1hcM7.jpg
173SG7BC2rUmOXu.jpg
7zcYG0SpZUh4BIs.jpg
X7R6Zdj7O2onxCa.jpg


САЛБАРЫН БАЙГУУЛЛАГУУД

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол