Улсын тусгай хэрэгцээний "Чилэн отрын бүс" нутгийн тухай





Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 03 дугаар сарын 17- ны өдрийн 64 дүгээр тогтоолоор Булган аймгийн Баяннуур , Дашинчилэн , Рашаант сум, Төв аймгийн Өндөрширээт, Эрдэнэсант сумын нутаг дэвсгэрт 34.1 мянган га газрыг Төвийн бүсийн аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авч “ Чилэн” – ийн отрын бэлчээр нутаг хэмээн нэрлэгдсэн.

Чилэн отрын бүс нутаг нь Улаанбаатар хотоос 260 км , Булган аймгийн Дашинчилэн сумын төвөөс зүүн урд 32 км –т байрладаг. Булган, Төв аймгийн 5 сумын хилийн зааг нутгийг дамнан байрших Чилэн отрын бүс нутаг нь Говийн бүсийн аймгуудад хамгийн ойр орших чухал газар болно.

2021-2022  онд хийгдсэн  Чилэн отрын бүс нутгийн бэлчээрийн экологийн чадавхи,бэлчээр ашиглалтын байдлаар  хонин толгойд шилжүүлснээр 36,5 мянган толгой мал өвөлжиж хаваржих бэлчээрийн даацтай гарсан.

2020-2021 оны өвөл 36 өрхийн 13499 толгой мал өвөлжиж , 2021-2022 онд  отрын бүс нутагтотрын мал оруулахгүй байхаар шийдвэрлэсэн боловч , зөвшөөрөлгүй орж ирэн  нутаглаж буй  4472 толгой мал бүхий Төв аймгийн   Эрдэнэсант, Бүрэн, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын  6 малчин өрх байна.

Эдгээр өрхүүдэд отрын бүс нутгийг чөлөөлөх албан шаардлагыг хүргэн чөлөөлүүлж  ажиллаж байна.

Цаашид бэлчээрийн өвсний ургалтыг дэмжиж гурван жил дараалан ургалтын хугацаанд ашиглалтаас чөлөөлөх , малын тоог боломжит даацаас 15 хувиар багаар тооцох  ашиглагдахгүй байгаа худгуудыг засварлах ,шинээр худаг гаргах  шаардлагатай байна.



САЛБАРЫН БАЙГУУЛЛАГУУД

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол