НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Ахужа Винодтой уулзлаа





pQDZ3vLghBzEFdM.jpg

Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Ахужа Винодтой уулзаж отрын бүс нутгийг чиглэсэн хүн малын шилжилт хөдөлгөөнийг хянах, зохицуулах, хүн малын эрүүл мэнд, оторчдын нийгмийн асуудлыг зохицуулах, отор нүүдэлд гарч байгаа зардал үр ашигийг тооцох, отрын бүс нутгийн зохицуулалтын зөвшөөрлийг цахимжуулах талаар санал солилцов. Уулзалтын үеэр Улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутагт чиглэсэн үйл ажиллагаа болон шинээр хэрэгжүүлэх ажлын санал санаачлагуудад хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллахаар болов.



САЛБАРЫН БАЙГУУЛЛАГУУД

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол