Отрын бэлчээр ашиглалтын байдалд тавих хяналтыг сайжруулах, оторчдод үзүүлэх төрийн үйлчилгээг дээшлүүлэх зорилгоор "Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил" төслийн санхүүжилтээр бүх отрын бүс нутгуудад YAMAHA маркийн мотоциклыг олгосон. Мөн отрын бүсүүдэд урьд ашиглагдаж байсан актлахаар төлөвлөгдөөд байсан 4 ш УАЗ-фургон автомашиныг их засвар хийж хүлээлгэн өгсөн.
Тус захиргааны Чилэн, Хэрлэнбаян-Улаан дахь өвс тэжээлийн агуулахын дээврийг бүрэн шинэчлэн засварлах, хашаалсан талбайн хашааг сэргээн засварласан.
Отрын бүс нутгууд байгаа сумдын удирдлагуудтай хамтран ажиллах төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэх замаар ажлын уялдааг ханган ажиллаж байна.

Аймаг дундын отрын бүс
Бидэнтэй нэгдэх