Мал тооллогын 2018 оны ажлын явцыг хянах, шалгах ажлыг зохион байгуулахаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Үндэсний статистикийн хороо хамтран ажиллаж байна. Уг ажлыг зохион байгуулах, хяналт шалгалтаар явах нийт албан хаагчид мал тооллогын зорилго ач холбогдол, маягт ба түүнийг нөхөх заавар, хүндрэл бэрхшээл, анхаарах асуудлын талаар дэлгэрэнгүй танилцуулга сургалт өнөөдөр (2018.12.07) ҮСХ-нд боллоо. Тус танилцуулга сургалтад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны холбогдох газар, харьяа байгууллагын төлөөлөл хамрагдсан юм.
Аймаг дундын отрын бүс
Бидэнтэй нэгдэх