Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 03 дугаар сарын 17- ны өдрийн 64 дүгээр тогтоолоор Булган аймгийн Баяннуур , Дашинчилэн , Рашаант сум, Төв аймгийн Өндөрширээт, Эрдэнэсант сумын нутаг дэвсгэрт 34.1 мянган га газрыг Төвийн бүсийн аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авч “ Чилэн” – ийн отрын бэлчээр нутаг хэмээн нэрлэгдсэн.
Чилэн отрын бүс нутаг нь Улаанбаатар хотоос 260 км , Булган аймгийн Дашинчилэн сумын төвөөс зүүн урд 32 км –т байрладаг. Булган, Төв аймгийн 5 сумын хилийн зааг нутгийг дамнан байрших Чилэн отрын бүс нутаг нь Говийн бүсийн аймгуудад хамгийн ойр орших чухал газар болно.
2021-2022 онд хийгдсэн Чилэн отрын бүс нутгийн бэлчээрийн экологийн чадавхи,бэлчээр ашиглалтын байдлаар хонин толгойд шилжүүлснээр 36,5 мянган толгой мал өвөлжиж хаваржих бэлчээрийн даацтай гарсан.
2020-2021 оны өвөл 36 өрхийн 13499 толгой мал өвөлжиж , 2021-2022 онд отрын бүс нутагтотрын мал оруулахгүй байхаар шийдвэрлэсэн боловч , зөвшөөрөлгүй орж ирэн нутаглаж буй 4472 толгой мал бүхий Төв аймгийн Эрдэнэсант, Бүрэн, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 6 малчин өрх байна.
Эдгээр өрхүүдэд отрын бүс нутгийг чөлөөлөх албан шаардлагыг хүргэн чөлөөлүүлж ажиллаж байна.
Цаашид бэлчээрийн өвсний ургалтыг дэмжиж гурван жил дараалан ургалтын хугацаанд ашиглалтаас чөлөөлөх , малын тоог боломжит даацаас 15 хувиар багаар тооцох ашиглагдахгүй байгаа худгуудыг засварлах ,шинээр худаг гаргах шаардлагатай байна.
Аймаг дундын отрын бүс
Бидэнтэй нэгдэх