2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар “малах отрын бүс” нутагт Төв, Говьсүмбэр аймгийн 2 сумын 82 өрхийн 75996 хонин толгой мал зөвшөөрөлтэй, Төв, Өвөрхангай, Хэнтий, Дундговь аймгийн 7 сумын 18 өрхийн 23027 хонин толгой мал зөвшөөрөлгүй өвөлжиж байна. Отрын бүсэд 12 дугаар сарын эхний арав хоногийн агаарын температурын дундаж -20 - -25 хүйтэн байсан. Хоёрдугаар 10 хоногийн байдлаар бага зэргийн цас орсон, отрын бүсийн баруун хэсгээр алаг цоохор цастай, зүүн болон урд талаар 5-10 см зузаан цастай, шуурч хунгарласан хэсэгт түүнээс их цастай байна. Ус цаг агаар, орчны мэдээ мэдээллийн газраас гаргасан зудын эрсдэлийн зургаар Малах отрын бүс “Их эрсдэлтэй” хэсэгт орж байна.
Аймаг дундын отрын бүс
Бидэнтэй нэгдэх