Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан отрын бүс нутгийн өвөлжилтийн байдал:
2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 12 дугаар сарын 25 өдрийг хүртэлх хугацаанд отрын бүс нутагт өвөлжиж байгаа айлуудын өвөлжилт цаг үеийн байдалтай танилцаж ажиллалаа. Одоогийн байдлаар нийслэлийн 3 дүүрэг 6 аймгийн 17 сумын 366 өрхийн хонин толгойд шилжүүлсэнээр 416608,1 мал өвөлжиж байна. Цаг агаарын хувьд хүйтэн цас ихтэй байсантай холбогдуулан хөрш зэргэлдээх Цэнхэрмандал сум болон Багануур дүүрэг Төв аймгийн Баяндэлгэр сумын малчид зөвшөөрөлгүй олноор орж ирж байна. Иймд отрын бүс нутгийн хойд хэсэг нь цас ихтэй айл өвөлжих боломжгүй урд хэсэгт нь малчид бөөгнөрч бууснаас болж өвөлжилт хүндрэх төлөвтөй байна.
Жич: Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 60-аад өрхөөр цаг үеийн байдлаас шалтгаалан орж амжаагүй тул малын тооны судалгаанд ороогүй болно.
Аймаг дундын отрын бүс
Бидэнтэй нэгдэх