Улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутагт журам зөрчин отрын бүсийг ашиглах хугацаанаас өмнө зөвшөөрөлгүй орсон малчин өрхөд холбогдох хууль, журмын дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, орон нутгийн төр захиргааны байгууллагуудтай нягт хамтран ажиллаж дээрх зөрчил гаргасан малчин өрхүүдэд торгуулийн арга хэмжээ ногдуулсан.
Энэхүү арга хэмжээний хүрээнд Хэрлэнбаян-Улаан, Чилэн, Багахайрхан зэрэг зөрчил ихээр илэрдэг отрын бүс нутгуудад шийтгэвэрийн арга хэмжээ авагдсан болно.
Дээрх арга хэмжээг авсанаар отрын бүсэд зөвшөөрөлгүй мал оруулдаг, тогтоосон хугацаанд отрын бэлчээрийг чөлөөлдөггүй зөрчлүүд буурна. Мөн отрын бэлчээрийн ашиглалт хамгаалалт сайжирна.





Аймаг дундын отрын бүс
Бидэнтэй нэгдэх