Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны Ёс зүйн дэд хорооны 2026 оны төлөвлөгөө





ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ

ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЁС ЗҮЙН ДЭД ХОРООНЫ 2026 ОНЫ

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ

Зорилго: Төрийн албан хаагч төрд чин үнэнчээр зүтгэх эрхэм зорилгоо ухамсарлаж, төрийн ажил үүргийг гүйцэтгэхдээ хуулиар тогтоосон ёс зүйн хэм хэмжээг чандлан биелүүлэх, үнэт зүйлс, соёлыг төлөвшүүлж, төрөө дээдлэх,  албан хаагчдын ёс зүйн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, байгууллагын соёлыг төлөвшүүлэхэд оршино.

Хийх ажлын нэрЗорилгоХугацааХариуцах нэгжХамрах хүрээХүлээгдэх үр дүн
1ТАХ-ын ёс зүйн дүрэм, холбогдох хууль тогтоомжийн танилцуулга сургалт мэдээлэл зохион байгуулахАлбан хаагчдын ёс зүйн мэдлэгийг нэмэгдүүлэхII улиралЁс зүйн дэд хорооНийт албан хаагчидЁс зүйн талаарх ойлголт сайжирна
2ТАХ-ыг ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулахЗөрчил гарахаас сэргийлэхIV улиралЁс зүйн дэд хорооНийт албан хаагчидЗөрчилгүй, хариуцлагатай ТАХ бий болох
3Ёс зүйн хэм хэмжээ, хамтын ажиллагааг сайжруулах талаар холбогдох байгууллагатай хамтран сургалт зохион байгуулахОрон нутгийн удирдлага болон иргэдтэй харилцах ёс зүйн хэм хэмжээ, хамтын ажиллагааг сайжруулахIII улиралЁс зүйн дэд хорооНийт албан хаагчид, сургалтын байгууллагаОрон нутгийн удирдлага болон иргэдтэй хамтын ажиллагаа сайжирна
4Ёс зүйн зөвлөмж, санамж боловсруулан, түгээхӨдөр тутмын үйл ажиллагаанд мөрдүүлэхЖилийн туршЁс зүйн дэд хорооНийт албан хаагчидЁс зүйн дүрэм журам тогтмол мөрдөгдөнө.
5Ёс зүйн сахилга бат, дэг журмыг баримтлан ажиллах талаар мэдээллийн самбар, дотоод сүлжээгээр сурталчлахСоён гэгээрүүлэх ажлыг тогтмолжуулахЖилийн туршЁс зүйн дэд хороо, ЗахиргааНийт албан хаагчидЁс зүйн мэдлэг тогтвортой нэмэгдэнэ
6Дотоод журмын хэрэгжилтийг хангуулахад, хяналт тавихБайгууллагын үйл ажиллагаанд албан хаагчдын хариуцлагын тогтолцоог батжуулахЖилийн туршЁс зүйн дэд хорооНийт албан хаагчидБайгууллагын үйл ажиллагааны гүйцэтгэл сайжирна.
7Албан хаагчдаас сэтгэл ханамжийн судалгаа авахАлбан хаагчдын сэтгэл ханамж, тулгамдаж буй асуудлыг тодорхойлохII улиралЁс зүйн дэд хорооНийт албан хаагчидТАХ-ын сэтгэл ханамж нэмэгдэнэ.
8Албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргийн гүйцэтгэлд хяналт тавихАжлын гүйцэтгэл сайжрах, албан хаагчдын уялдаа, холбоог сайжруулахЖилийн туршЁс зүйн дэд хорооНийт албан хаагчидАлбан хаагчдын ажлын уялдаа, хамаарад сайжирна.
9Ёс зүйн дэд хорооны үйл ажиллагааны жилийн тайлан гаргах,Ажлын үр дүн дүгнэхIV улиралДэд хорооны нарийн бичигУдирдлагаЦаашдын төлөвлөлт, үр дүн сайжирна.

Ёс зүйн дэд хороо




САЛБАРЫН БАЙГУУЛЛАГУУД

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол