Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны нэгдсэн сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулав.





Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны нэгдсэн сургалт, зөвлөгөөнийг 2025 оны 08 дугаар сарын 21-нээс 22-ны өдрүүдэд Дархан хотод зохион байгуулж, байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, 2025-2026 онд отрын бүсэд өвөлжиж, хаваржих малчдын хүсэлтийг цахим системээр хүлээн авах ажлын хүрээнд OTORCHIN.GOV.MN цахим системийн танилцуулга, дадлага сургалтыг нийт албан хаагчдад зохион байгуулав.

Тус сургалт зөвлөгөөнөөр отрын бүсэд тулгамдаж буй асуудал, цаашдын зорилт, арга хэмжээний талаар хэлэлцэж, удирдлагын зүгээс албан хаагчдад холбогдох чиглэл, үүрэг даалгаврыг өгч ажиллалаа.

АДОБАЗ-наас албан хаагчдын ажиллах нөхцөл боломж, отрын бүсэд өвөлжиж, хаваржих малчдын хүсэлтийг цахим системээр хүлээн авах ажлыг хангах хүрээнд Отрын бүсийн ашиглалт хамгаалалт хариуцсан 9 мэргэжилтэнд зөөврийн компьютер, оффисын 3 мэргэжилтэнд иж бүрэн суурин компьютерийг тус тус шийдвэрлэн, хүлээлгэн өглөө.



НИЙТ ЗУРГИЙН ТОО: 4


САЛБАРЫН БАЙГУУЛЛАГУУД

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол