Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны дарга Д.Түмэндэмбэрэлээр ахлуулсан ажлын хэсэг 08 дугаар сарын 08-наас 14-нийг хүртэл Баруун бүсийн отрын бүсүүдэд ажиллаж отрын бүсийн бэлчээрийн төлөв байдал, бэлчээрийн ургамлын гарц, худаг уст цэг, өвс тэжээлийн агуулах, хашаа саравчийн ашиглалт хамгаалалттай танилцаж, хяналт тавьж ажиллалаа.
Тус ажлын хүрээнд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Засаг даргын орлогч болон ИТХ-ын дарга, Хөдөө аж ахуйн мэргэжилтэн, Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын дарга, Дарви сумын Засаг дарга нартай уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцон холбогдох шийдвэрийг гарган ажиллав.
Аргалант отрын бүсийн Хонгорын худаг засварын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэв.
Өвс тэжээлийн агуулах, саравчийг орон нутаг ашиглах, түрээслэх, хамгаалалтад хяналт тавих зорилгоор гэрээт харуул ажиллуулахаар шийдвэрлэв.
Отрын бүсээс сумын өвс тэжээлийн нөөцөд дэмжлэг үзүүлэх
Эрүүл бүс зорилтын хүрээнд отрын бүсэд Малын эрүүл мэндийн нэгдсэн төв байгуулах
Отрын бүс дэх бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх, шинээр инженерийн хийцтэй худаг гаргах, хөв цөөрөм байгуулах
Орон нутгийн хөрөнгө оруулалтын санд отрын бүсийн хөрөнгө оруулалтын ажлыг тусган, хамтран ажиллахаар шийдвэрлэв.
Аймаг дундын отрын бүс
Бидэнтэй нэгдэх