Улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бэлчээр нутагт отроор мал өвөлжүүлэх зөвлөмж





Сүүлийн жилүүдэд манай улсын хэмжээнд мал, амьтны гоц халдварт өвчний дэгдэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан мал, амьтны гоц халдварт өвчнөөс тайван бүс нутгаас мал эмнэлгийн үйлчилгээнд бүрэн хамрагдсан малыг улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бэлчээрт оруулан өвөлжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Иймд Улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын  бэлчээр нутагт отроор мал өвөлжүүлэхэд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай. Үүнд:

  • Отрын бэлчээр нутгуудад өвөлжүүлэх малыг мялзан, хонь ямааны цэцэг, шүлхий өвчний дархлаажуулалт, угаалгад бүрэн хамруулж, энэ талаар тухайн орон нутгийн мал эмнэлэг, үржлийн тасгаар малчин өрхийн малын эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийж баталгаажуулах;
  • Өрхийн малын эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийсэн малын тоо нь өрхийн малын “А” данстай тохирч байх;
  • Отроор өвөлжих малыг мал, амьтны гоц халдварт өвчнөөс тайван бүс нутгаар дамжуулан отрын бэлчээрт хүргэх маршрутыг тогтоож, малын шилжилт хөдөлгөөнийг маршрутын дагуу зохион байгуулах;
  • Отрын бүс нутагт орсон өдрөөс гарах хүртэлх хугацаанд малын шилжилт хөдөлгөөн хийхгүй байх
  • Малыг отрын бүс нутагт өвөлжих хугацаанд мал эмнэлгийн үйлчилгээнд хамруулж, малын гоц халдварт болон халдварт өвчин гарсан тохиолдолд мал эмнэлгийн арга хэмжээтэй холбоотой гарсан зардлыг хариуцах;
  • Отроор өвөлжих, хаваржих хугацаанд ашигласан хашаа хороо, бууц, худаг уст цэг орчмын хог хаягдал, малын сэг зэмийг цэвэрлэн, ариутгал халдваргүйжүүлэлт хийж отрын бүс хариуцсан мэргэжилтэнд хүлээлгэн өгөх;
  • Отрын бүс нутгийг чөлөөлөхдөө өвөлжсөн малыг мал эмнэлгийн үзлэгт хамруулан тогтоосон хугацаанд гаргах зэрэг болно.


Дээрх шаардлагуудыг хангаагүй малчинд отрын бэлчээрийг ашиглах түр зөвшөөрөл олгохгүй.



САЛБАРЫН БАЙГУУЛЛАГУУД

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол