Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны дарга Д.Түмэндэмбэрэлээр ахлуулсан ажлын хэсэг 2025 оны 08 дугаар сарын 25-наас 27-ны өдрүүдэд отор, бэлчээр, хадлан тэжээл, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд Хэнтий, Дорнод аймгийн Чойбалсан отрын бүс нутагт ажиллалаа.
2025–2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Дорнод аймгийн Чойбалсан отрын бүсэд нийт 25,000 га талбайг Төв, Дархан, Сэлэнгэ, Дорнод аймаг, аж ахуй нэгж, иргэдэд хадлангийн талбай хуваарилж, хадлан бэлтгэлийн ажлыг эхлүүлээд байна.
Хэнтий аймгийн Засаг даргын орлогч Б.Өнөрцолмонтой уулзаж Хэрлэнбаян-Улаан отрын бүс нутагт журам зөрчин оторлож байгаа асуудлыг зохицуулах, урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн холбогдох албадын бүрэлдэхүүнтэй хяналтын пост ажиллуулах, отрын бүс нутгийг малын гоц халдварт өвчингүй эрүүл бүс болгох “Малын эрүүл мэндийн төв” байгуулах асуудлаар санал солилцож засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгуулж хамтран ажиллахаар тогтов.
Отор нүүдэл, бэлчээрийн даац хэтрэлттэй бүс нутагт отор нүүдлийг хэрхэн зохион байгуулах, бэлтгэл хангах чиглэлээр хамтран ажиллах боломжуудыг хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов.
Аймаг дундын отрын бүс
Бидэнтэй нэгдэх