Улсын тусгай хэрэгцээний Хэрлэнбаян-Улаан отрын бүсэд өвөлжиж буй малчдын өвөлжилттэй танилцаж, санал хүсэлтийг сонсох, сум, орон нутгийн байгууллагуудтай уулзалт зохион байгуулах зорилгоор Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны дарга Д.Түмэндэмбэрэлээр ахлуулсан ажлын хэсэг Хэнтий аймгийн Дэлгэрхаан сум дахь улсын тусгай хэрэгцээний Хэрлэнбаян-Улаан отрын бүсэд 2026 оны 02 сарын 26-наас 28-нийг хүртэл ажиллалаа.
Ажлын хэсэг Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Засаг дарга Б.Энх-Амгалантай уулзаж отор нүүдлийг зохион байгуулах, гарч буй зөрчлийг арилгах чиглэлээр орон нутгийн болон холбогдох мэргэжлийн байгууллагуудыг татан оролцуулж хамтран ажиллах чиглэлээр санал солилцон холбогдох шийдвэрт хүрлээ. Мөн сумын Засаг даргаас тавьсан санал хүсэлтийн дагуу отрын бүсэд 1 худаг шинээр гаргахад хамтран ажиллахаар шийдвэрлэлээ. Тус бүсэд өвөлжиж буй Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан тосгоны оршин суугч, малчин Э.Уянгаас ирүүлсэн мэдээллийн дагуу зөрчил гаргасан аймаг сумын малчидтай уулзаж холбогдох дүрэм журмыг танилцуулж үүсээд буй маргаан зөрчлийг бууруулах талаар харилцан хамтарч ажиллах саналыг хүлээн авч ажиллалаа.
Цаашид отрын бүсэд гарч буй зөрчлийг бууруулах чиглэлээр орон нутгийн төрийн байгууллага болон малчидтайгаа хамтарч зөрчлийг бууруулах, хяналтыг сайжруулах талаар уулзалтаас гарсан саналыг нэгтгэн төлөвлөгөө гарган гүйцэтгэлийг хэрэгжүүлэхэд хамтарч ажиллахаар шийдвэрлэлээ.
Мөн зөрчил гаргасан гэх тус отрын бүсэд отроор өвөлжиж буй нэр бүхий малчидтай уулзан 2026-2027 онд тус бүс нутагт оторлуулахгүйгээр хар жагсаалтад оруулах чиглэлийг холбогдох мэргэжилтнүүдэд өгч журамд заасан хугацаанд отрын бүсийг чөлөөлж, малын сэг зэм хог хаягдлыг цуглуулах ажлыг хийж гэрээний үүргийн биелэлтийг гүйцэтгэх талаар үүрэг чиглэл өглөө.
Отрын бүсэд ажиллаж буй мэргэжилтнүүдэд хяналт шалгалтаар ажиллах шатахууны зардалд 1600,0 төгрөг, машины засвар үйлчилгээнд 120,0 төгрөгийг тус тус шийдвэрлэлээ.
Цаашид отроор өвөлжих малчдын хооронд бэлчээрийн маргаан, зөрчлийг бууруулж, арилгах үүднээс отрын бүс дэх өвөлжөө, хаваржаа болон хонд бууцны тооллого бүртгэлийг шинэчлэн, координатжуулан цахим системд оруулж малчдыг заасан өвөлжөөнд буулгах талаарх ажлыг хийж хэрэгжүүлэхээр тогтов.
Аймаг дундын отрын бүс
Бидэнтэй нэгдэх