УИХ-ын 2017 оны 11 дүгээр тогтоолоор баталсан Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн 14 зүйлийн 183-д “Отрын бэлчээр хамгаалах тухай” хуулийг батлахаар тусгагдсан. Үүний дагуу тус захиргаанаас Аймаг дундын отрын бэлчээрийн тухай хуулийн төсөл, хуулийн төслийн үзэл баримтлал, дагалдан гарах хууль тогтоомжийн нэмэлт өөрчлөлтийн төсөл /Газрын тухай, Газрын төлбөрийн тухай, Тусгай сангийн тухай хуулинд, Хуулийн үр нөлөөний үнэлгээний тайлан, Хууль батлагдан гарснаар гарах зардлын тооцоолол, Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ тус тус хийж гүйцэтгэн, ЗГ-ын хуралдаанаар хэлэлцүүлэн УИХ-д өргөн барихад бэлэн болоод байна.
Мөн Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанаас орон нутгийн удирдлага, малчдын төлөөллийг оролцуулан хуулийн төслийн хэлэлцүүлгийг Булган аймгийн Дашинчилэн сумын "Чилэн" отрын бүс нутагт 2017 оны 6-р сарын 02-ны өдөр, Хэнтий аймгийн "Хэрлэнбаян-Улаан" отрын бүс нутагт 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр тус тус зохион байгуулав. Тус хэлэлцүүлэгт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын төлөөлөл болон оторчид, малчид оролцсов. Хэлэлцүүлэгт нийт 87 хүн оролцсон бөгөөд оролцогчдоос гаргасан нийт 61 саналыг авч нэгтгэн хуулийн төсөлд өөрчлөн тусгав.
Аймаг дундын отрын бүс
Бидэнтэй нэгдэх