Байгууллагын ажилтан албан хаагчдад менежментийн талаарх мэдлэг, чадавхийг дээшлүүлэх, бэлчээрийн гарц даацыг тооцох, бэлчээрийн мониторинг хийх, түүнийг нөхөн сэргээх арга зүйг эзэмшүүлэхэд чиглэсэн “Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулах нь” сэдэвт 4 өдрийн сургалтыг 2017 оны 01 дүгээр сарын 18-21-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Сургалтын арга хэмжээг нээж Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш, Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны дарга О.Амгаланбаатар, Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төслийн бүрэлдэхүүн хэсгийн зохицуулагч Б.Цэцэнбаатар нар үг хэлж оролцлоо.





Аймаг дундын отрын бүс
Бидэнтэй нэгдэх