“Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил”-ийн санхүүжилтээр “Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа”-ний мэргэжилтэн, албан хаагчдад зориулсан "Бэлчээрийн ашиглалт хамгаалалт сайжруулах нь" сэдэвт 3 хоногийн сургалт зохион байгуулагдлаа. Тус сургалтад “Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа”-ний төв болон орон нутгийн нийт 14 мэргэжилтэн, албан хаагчид хамрагдаж, сургалтын хүрээнд бэлчээрийн менежментийг төлөвлөх, гарц даацыг тооцох, мониторинг хийх, түүнийг нөхөн сэргээх арга аргачлалыг эзэмшсэн байна. Мөн сургалтад “Мал аж ахуйн хүрээлэн”, “Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо”, “Ногоон алт” төсөл, “Мал эмнэлэг үржлийн газар”-ийн мэргэжилтэн, доктор, профессор мэргэжлийн сургагч нар оролцож, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан




Аймаг дундын отрын бүс
Бидэнтэй нэгдэх