“Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нь” сургалт зохион байгууллаа





Сүүлийн жилүүдэд улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутгуудад өвөлжиж хаваржиж байгаа малчин өрх, малын тоо эрс нэмэгдэж байгаатай холбоотойгоор тус бүс нутгуудад мал, амьтны гоц халдварт өвчний дэгдэлт нэмэгдэх хандлагатай байна. Үүнтэй холбоотойгоор отрын бүс нутгуудад мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх, отрын бүс нутаг хариуцан ажиллаж буй мэргэжилтэн, боловсон хүчний малын өвчний талаарх мэдлэгийг дээшлүүлэх, малын өвчинтэй тэмцэх арга барилыг эзэмшүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Тиймээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа, Мал эмнэлэг үржлийн газар, Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори хамтран “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн санхүүжилтээр отрын бүс нутаг хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан "Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нь" сэдэвт сургалт зохион байгууллаа. Тус сургалт 2017 оны 04 дүгээр сарын 06-10-ны хооронд үргэлжлэх юм. 

Тус сургалтад “Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа”-ны төв болон орон нутгийн нийт 14 мэргэжилтэн хамрагдаж байна.  Энэхүү сургалтын хүрээнд малын гоц халдварт өвчинтэй тэмцэх арга барилыг эзэмших юм. Түүнчлэн  “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслөөс АДОБАЗ-ны захиргааны албан хэрэгцээнд зориулж нийт 9 мотоцикл, 22ш худгийн мотор, 11ш  худгийн насос, 9 суурин компьютер,  2ш зөөврийн  компьютер,  дрон, оффисийн тавилгыг тусламж болгон олгов. Уг арга хэмжээнд Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга, Мал эмнэлэг үржлийн газрын дарга П.Ганхуяг,  Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны дарга О.Амгаланбаатар болон албаны бусад хүмүүс оролцлоо.

PgqdYOI95wP2W0B.jpg
VlPkxXDC1gJXMkb.jpg

Тус сургалтад “Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа”-ны төв болон орон нутгийн нийт 14 мэргэжилтэн хамрагдаж малын гоц халдварт болон халдварт өвчний талаарх мэдлэгээ дээшлүүлж малын гоц халдварт өвчинтэй тэмцэх арга барилыг эзэмшлээ.

S6jkWqPhjbEe8MI.jpg
HI31kkBrUdIQOCj.jpg

Мөн “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслөөс Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны албан хэрэгцээнд зориулж мотоцикл, худгийн мотор, худгийн насос, суурин компьютер, зөөврийн  компьютер, оффисийн тавилга нийлүүлснийг гардуулах ёслолын ажиллагаа зохион байгуулагдлаа.

eyWgDCUYpFuUjf7.jpg
WAU8QtfKtY4FCRr.jpg
1mj7mvliNq3kuxM.jpg
KW4FL8k0BOw7RBG.jpg

Тус сургалтанд Мал эмнэлэг үржлийн газрын мэргэжилтэн Я.Номхон, Д.Эрхэмбаатар, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн эмийн үлдэгдлийн тасгийн эрхлэгч Энхтуяа, Биокомбинат Төрийн өмчит, ААТҮГ-ын мэргэжилтэн судлаач С.Сугир нар мал эмнэлгийн талаар ерөнхий болон нарийн мэдлэг олгох лекц уншиж харилцан ярилцаж, отрын бүс нутагт тулгардаг асуудлуудыг жишээ болгон ярилцах байдлаар явагдлаа.

6g2XZwMW4fsXgvm.jpg
nxaj0cmL8Ifb0ci.jpg

Сургалтын явцад Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн үйл ажиллагаатай танилцаж лабораторийн шинжилгээ хийх үйл ажиллагаатай танилцав.

Мөн гоц халдварт болон халдварт өвчний үед авагдах арга хэмжээ, хийж гүйцэтгэх ажлын шат дараалал, практиктай танилцав.

VazkEvWVYBXcFRl.jpg
GDHL0bAqTkmJZcK.jpg
uHYi4L5OH5EeiZ6.jpg
u5IxaHGpV4E3nC7.jpg

Түүнчлэн малын гоц халдварт өвчний үед ашиглах гарын авлагыг Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторитой хамтран боловсруулж, хэвлүүлэн сургалтанд хамрагдсан мэргэжилтнүүдэд гарын авлага болгон тараасан ба “ Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулах нь” сэдэвт сургалтаар малчдад зориулан боловсруулж гаргасан малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар 2 төрлийн зөвлөмж, товч танилцуулгыг тус бүр 1000ш хэвлүүлэн отрын бүс хариуцсан мэргэжилтнүүдэд хүлээлгэн өгсөн.

d5XubLR1Ko001ju.jpg
zkQv5Pcq5HMqX0y.jpg

 

 

 



САЛБАРЫН БАЙГУУЛЛАГУУД

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол